Шүлэгнүүд
Надад хүрэх гэж тэмүүлдэг чинь мэдрэгддэг
Нандин хайрыг шивнэх гэж хүсдэг чинь анзаарагддаг
Хүрэхийн төдий чи бид бие биеэ хүсэмжилдэг
Харахын төдий чи бид аз жаргалаар бялхдаг
***
Зүүдэнд минь чи айлчлан ирээд
Зүггүйтэн үймүүлж зүрхээр тоглолоо
Дэггүй-хэн зүрхнийхээ амрагаа хараад би
Тэнэгхэн зүүдээ нуух гэж харцаа бууруулав
***
Хайрлахдаа би хатуу ханддаг
Харамлахдаа би харцаа өөд болгодог
Хашраахдаа би дуугаа хураадаг
Хардахдаа би чимээгүй мэгшдэг
***
Хүн биш юм шиг загнасанд уучил
Хүнийрхсэндээ бус харамласандаа тэр шүү
Харах ч үгүй дээгүүр аашилсанд уучил
Хардаж үхэх гэсэндээ тэгсэн юм шүү